Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улаанбаатарыг “ухаалаг” камертай болгоно гэсээр удлаа

Тэгвэл дээрх хуулийн хүрээнд бид нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайд санаа тавина уу гэхээс айлд хулгай орохоос сэргийлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, орц, давхар бүрт камер суурилуулах боломжгүй. Хувь хүний нууцын үүднээс иргэд дургүйцдэг, өөрсдийг нь хянахыг оролдлоо гээд таатай ханддаггүй. Хэрэв СӨХ, эсвэл тухайн барилгын компаниас айлуудын үүд, давхруудад камер тавих бол иргэдээс санал авах учиртай. Санал авалгүйгээгээр камержуулбал бид хариуцлага хүлээх болдог. Камерын бичлэг шүүлгүүлж гэр бүл хооронд зөрчил үүссэн, маргаан гарсны улмаас СӨХ буруудсан тохиолдол бий” хэмээв. 
2023-04-06

УБТЗ-ынхан энэ оны байдлаар 490 мянган иргэнийг зорьсон газарт нь хүргэж өгчээ

Нийт тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл, экспортоор 2,8 сая тонн ачаа, импортоор 782 мянган тонн ачаа, орон нутгийн 3.3 сая тонн ачаа, транзитаар 1097 сая тонн ачаа тус тус тээвэрлэсэн байна. Экспортоор 2.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 96,2 хувиар илүү байгаа нь ковид цар тахлын улмаас буураад байсан манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна.
2023-04-06

Сонгон шалгаруулалтыг ил тод явуулахгүй л бол тэтгэлгийн хулгай зогсохгүй

Засгийн газар өнгөрсөн онд Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг олгох журмыг шинэчлэн баталсан. Үүгээр тэтгэлгийн эргэн төлөлтийн нөхцөлийг өөрчилжээ. Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр гадаадад сурсан хүн төрийн байгууллагад тав, орон нутагт гурван жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж зээлээс чөлөөлдөг байсан. Тэгвэл шинэ журмаар бол мэргэжлээрээ таваас дээш жил үр бүтээлтэй ажилласан хүмүүс зээлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нь. Тэрчлэн өмнө нь баримталдаг байсан дэлхийн шилдэг 100 их сургуулийн эрэмбийг 50-иар “таслахаар” тусгажээ. 
2023-04-06

 Онцгой байдлын хурандаа Ж.Наранмандахад таван жил хорих ял шийтгэжээ

. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлснийг ч хууль сахиулагчид шалгаж тогтоосон билээ. 
2023-04-06

Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 1, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. 
2023-04-06

Олон улсын уран бүтээлчдийн өдрийг “Хайр цорын ганц шийдэл нь” уриан дор тэмдэглэлээ

“Хайр цорын ганц шийдэл нь” номын Монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа болов
2023-04-05

Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт "Цэвэрлэгээ" хийжээ

Тодруулбал, 350км газрыг хамруулан үхэр 10, адуу 8, нохой 4 нийт 22 тооны сэг зэмийг Алтай сумын нэгдсэн хогийн цэгт хүргэж ариутган устгалаа. Мөн Бодонч голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байсан 8 нүхэн жорлонг буулгаж ариутган халдваргүйжүүлж хогны нэгдсэн цэгт хүргэн устгаж ажиллав.
2023-04-05

Завханы Мухартын голоос 101 үхэр, 13 бугын сэг зэм гаргажээ

Уг цэвэрлэгээгээр голын татам болон хамгаалалтын бүсэд үхсэн 101 үхэр, 13 бугын сэг зэмийг цэвэрлэж хамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгасан талаар БОАЖЯ-аас мэдээллээ. 
2023-04-05

"Тавантолгой" ХК-ийн төмөр замын анхны нүүрс тээвэр эхэллээ

“Тавантолгой“ХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-тай “Төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээ”-г байгуулсаны дагуу өнөөдөр анхны тээврийг эхлүүлж, 22 вагон 44 чингэлэг бүхий нийт 1395 тонн нүүрсийг Тавантолгой өртөөнөөс Гашуун сухайт өртөө чиглэлд тээвэрлэж, компанийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
2023-04-05

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны 70 гаруй хүрээлэнгийн үйл ажиллагаа сул, уялдаагүй байна

Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлэх ажлын талаар сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр "Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтцэд өөрчлөлт олруулна. Санхүүгийн тогтолцоог нь өөрчиллөө" гэв.
2023-04-05

 28 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ

Үүний тулд цэцэрлэгийн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлийн дэмжлэг шаардлагатайг судалгаанд оролцсон байгууллагуудын төлөөлөл уламжилсан гэнэ. Ташрамд дурдахад, манай улсад, ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмж тааруу, зарим хүүхэд гэртээ хүмүүжсэн хэвээрээ байна. Тухайлбал, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1413 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 настай нийт хүүхдийн 86.5 хувийг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж байгаа аж. Уг нь Засгийн газраас энэ хичээлийн жилээс бүх хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Гэсэн ч өдий хүртэл уг зорилтоо биелүүлж чадаагүй байна.
2023-04-05

Автомашинтай аялагч гэр бүл найман сарын дараа Тайландад очив

Б.Түвшинбаяр, Д.Амарзаяа нар өмнө нь 2018 онд “Audi” маркийн машинаар 46 мянган км зам туулан Улаанбаатар-Лондон чиглэлд аялж байсан туршлагатай. Тэд энэ талаараа “Цэнхэр машинтай хоёр” контентбэлтгэж, дэлхийг тойрон аялах сонирхолтой хүмүүст“луужин” болж байв. Харин энэ удаа гэр бүлээрээ аялж буйгаараа онцлог. Залуу хос бага насны гурван хүүхэдтэйгээ “Mercedes-Benz camper van” машинаар хол зам туулж байна. Аяллаа эхлүүлэх үед нэг нас, хоёр сартай байсан охин нь өдгөө хоёр ой тойболжээ.
2023-04-05

З.Дашдаваа: Оргон зайлсан Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Тодорхой ахиц гарах байх. Болох байх. Гадаадаас авчрахаар 20 гаруй хүний нэр гаргасан. Ганц хоёр хүн өөрсдөө ирэхээ илэрхийлсэн. Хэрэгт холбогдсон хүн гараад явчихвал хэрэг нь шийдэгдэхгүй шүүхэд очихгүй, цаг хугацаа хожно гэсэн ташаа ойлголттой байдаг.
2023-04-05

Х.Нямбаатар: Т.Бадамжунайд баривчлах тогтоол танилцуулсан

2018 онд оргон зайлсан Т.Бадамжунайг дөнгөж сая Монголд авчирлаа. Тодорхой хэлбэл, Филиппинээс өчигдөр баривчилж, өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор авчирлаа.
2023-04-05

Нийслэл орон сууцны 5360 лифттэйгээс 800 гаруй нь хугацаа дууссан, 139 нь шаардлага хангахгүй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.
2023-04-05

Хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд оюутнууд хамрагдах боломжтой

Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө энэ удаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн оюутнуудтай уулзлаа.
2023-04-05

Багш нарын цалинг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэнэ

Гэтэл салбарын сайд багшийн цалин хамгийн багадаа 1.6-2 сая төгрөг хэмээн ярьж, олон нийтэд буруу мэдээлэл өгөх боллоо. Ийм хэмжээний цалин авдаг нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын хоёр хувийг л эзэлнэ. Олон жил ажилласан, бүх нэмэгдлээ авсан тохиолдолд л цалингийн хэмжээ сайдын хэлсэн шиг болдог гэсэн үг. Гэтэл өдгөө багш нарын бараг 70 хувь нь ямар ч нэмэгдэлгүй цалин авдаг. Тиймээс цаашид багшийн цалинг нэмэгдүүлэхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв.
2023-04-05

Мөнгө угаасан хэргийн холбогдогч Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж явсан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирна. МАН-ын нөлөө бүхий хүн гэгдэх, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатархотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай Филиппинд бүгж байгааг хууль сахиулах байгууллагынхан нэлээд эрт тогтоосон бөгөөд тус улсын цагдаа, прокурорын байгууллагынхан манай талын хүсэлтийн дагуу өчигдөр өглөө Сэбү гэдэг хотоосоо баривчилсан юм. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг. 
2023-04-05