Сангийн далай орчим долоон тооны ангир, цахлай үхжээ
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далай нуурын ойр орчимд олон тооны цахлай, анхидал ангир үхсэн тохиолдол хоёр дахиа давтагдлаа. Тодруулбал, зургаан жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард тус нуурын ойролцоо ангир, цахлай олноороо үхсэн байсныг орон нутагт аялал зугаалгаар явж буй иргэд нийгмийн сүлжээнд баримттай мэдээлж, эл асуудлыг олон нийтийн анхааралд оруулж байв.
2024-07-26
461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу юуны учраас амиа алдав
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай О энэ сарын 23-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг цагдаагийн алба хаагчдад зодуулсан, дарамт шахалтад байсан хэмээн мэдээлэл өгсөн юм. О нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс цагдан хоригдож байжээ. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоохоор шинжээч эмч нар ажиллаж буй аж.
2024-07-26
Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил эзэнгүйдэв
Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол, сайн хийх нь чухал. Учир нь үерийн ус тархсан газруудад өвчин үүсгэгч бичил биетэн үржих тохиромжтой орчин бүрддэг аж. Улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг. Халдварт нян хөрсөнд удаан хугацаагаар амьдарч халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлдэг юм байна
2024-07-26
Хилийн чанад дахь Монголчууд чуулна
Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны наймдугаар сарын 02-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2024-07-26
Өнөөдөр их хэмжээний бороо үргэлжлэн орно
26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.
2024-07-26
Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна
ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.
2024-07-25
Хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээлээ
Нарангийн энгэрийн хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас мэдээлэв. Уг цэгт хогийг ландфилл технологиор дарж, булдаг байна. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфиллийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.
2024-07-25
Байгалийн нөөц газруудад тарвага нутагшуулав
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян цагааны тал болон Хар ямаат байгалийн нөөц газар болон Матад ууланд тус бүр 50 тарвагыг өчигдөр нутагшууллаа. Тэдгээр тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас барьжээ. Тус байгууллагынхан 2021 оноос хойш 400 гаруй тарвага сэргээн нутагшуулсан юм байна.
2024-07-25
Цахим “цагдаа” ажиллаж байна
Хог хаяж буй хүмүүсийн бичлэг, зураг бүхий баримттай мэдээллийг иргэд фэйсбүүк дэх“Цахим эко цагдаа” хуудсанд оруулж болох нь. Цагдаагийн байгууллагынхан уг мэдээллийн мөрөөр шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох юм байна. Уг цахим хаягт иргэд нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн зөрчил буюу зөвшөөрөлгүй газарт хог хаясан, тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар унаж байгаа зэрэг мэдээллийг зураг, бичлэгээр баримтжуулан илгээх ёстой. Цагдаагийн байгууллага үүнийг шалган, шуурхай арга хэмжээ авсны дараа тухайн иргэнд хариу мэдэгдэх аж.
2024-07-25
Нийслэлийн дөрвөн байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлалаа
Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 350 мм-ийн голчтой, 0.95 км хос шугамыг 500 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлыг “Рутан” компанийнхан энэ сарын 1-нээс эхлэн хийж байна. Үүнтэй холбогдуулан С.Жамъян гүний гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ
2024-07-25