Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид цагдаагийнхнаас “өшөө авч” эхлэв үү
Дэд хурандаа С.Тайван “Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 328 хүнд холбогдох 277 хэргийг цагдаагийн байгууллага 2020 оноос хойш мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн. Одоо хэрэг бүртгэлийн 204 хэрэг шалгаж байна.
2023-11-17
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Энэ сарын 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-17
Архангайн хуучин дарга нарыг дахиад шүүхэд шилжүүллээ
Тэдэнд холбогдох хэрэг хоёр дахь удаагаа ийнхүү тус шүүхийн босгоор орж буй юм. 2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаасан уг хэргийн нэмэлт ажиллагааг АТГ-ынхан хийж дуусгаснаар прокурор яллах дүгнэлт үйлдэн ийнхүү хүргүүллээ.
2023-11-17
Мэдээллийн бодит байдлыг шалгах гарын авлага гаргалаа
Мэдээллийн үнэн бодит байдлыг шалгах буюу баримт шалгалт гэдэг нь зөвхөн хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд зориулсан нарийн төвөгтэй ажил биш юм. Олон нийтийн дунд нийгмийн сүлжээ өргөн хэрэглээнд нэвтэрч, мэдээлэл тархах хурд, хэмжээ өндөр түвшинд хүрсэнээр “мэдээллийн шуурганд” өртөж, тэр дундаа хуурамч, ташаа мэдээлэлд төөрөх эрсдэлтэй болоод байна.
2023-11-17
“Оюуны өмчийн асуудлаарх шүүгчдийн форум”-д оролцож байна
Форумд оролцогчид уламжлалт бус барааны тэмдэг, патент, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт болон түүнтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлууд зэрэг уламжлалт сэдвүүдээс
2023-11-16
Зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурна
Арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд нийт нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.
2023-11-16
Шүүх эрх мэдэлд итгэх итгэлийг сэргээхэд анхаарахыг зөвлөлөө
Монгол Улсын Засгийн газрын нээлттэй урилгын дагуу Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
2023-11-16
Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгийн 82-90 хувьд цасан бүрхүүл тогтжээ
Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт тогтсон цасан бүрхүүлийг аймгуудын газар нутгийн хэмжээтэй харьцуулахад Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Дорнод, Завханд хамгийн өндөр үзүүлэлт гарсныг цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 90, Говьсүмбэрийн 88, Төвийн 82, Дорнодын 81, Завханы 80 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Харин Өвөрхангай, Ховд, Дундговь, Дорноговь хамгийн бага цастай буюу газар нутгийнх нь 20-37 хувийг бүрхжээ. Газар нутагт нь цас огт ороогүй ганц аймаг байгаа нь Өмнөговь аж. Эдгээрийг нэгтгэсэн дүнгээр Монгол орны нийт нутгийн 58 хувь ньцасан бүрхүүлтэй байна.
2023-11-16
"Шим тэжээлийн боловсрол" аяныг хөдөөд өрнүүлж эхэллээ
Олон нийтийн хоол шим тэжээлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий газраас санаачлан хэрэгжүүлж буй "Шим тэжээлийн боловсрол" нөлөөллийн аяныг 2023 оны аравдугаар сарын 16-наас Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
2023-11-16