Багш нарын үндсэн цалинг 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.
Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа.
2025-10-09
Нийслэлд 11 хэм дулаан байна
2025 оны аравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-10-08
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа
Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ. Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэлээ.
2025-10-06
П.Сайнзориг: Миний бие сая гараа угаасан, гар цэвэр, сэтгэл ч цэвэр, зарчим тунгалаг байгаа шүү
Тэрбээр, "Би УИХ-ын хүлээсэн тангараг, бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Ноён Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж байна. Засгийн газрынхаа 100 хоногт юу амжуулсан талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж дэлхийн аварга болсон, шатар, бокс, математик, eSport-ийн баг амжилт гаргасан. Энэ бүхэн Засгийн газрын агуу ажил амжилт байлаа гэж ярьсан. Тайлангаа ингэж тавьж, иргэдийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.
2025-10-06
Г.Дамдинням: Нүүрсний үнэ унахад эдийн засаг нь хямралд ордог эдийн засагтай улс байж болохгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Зарим нэр бүхий гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж худал, гүтгэлэг мэдээлэл тарааж байна. Үүнд няцаалт хийхээр өнөөдөр мэдээлэл өгч байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь есөн удаа гарч, 10 удаагийнх нь энэ болж байгаа юм.
2025-10-06
Нийслэлд 9 хэм дулаан байна
6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025-10-06
Нийтийн тээврийн шалгагч нар сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нарыг нийтийн тээврийн салбарын техник, технологи, парк шинэчлэлт, салбарт мөрдөгддөг хууль, дүрэм, журам, стандарт, үйлчилгээний ажилтны зан харилцаа, зорилтот бүлгийн иргэдэд хэрхэн үйлчлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч чадавхжуулж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2025-10-03