Бороо орно
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
2025-09-02
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулав. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 15, 25-нд олгох бол насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 25-нд олгох аж. Харин хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгох юм байна.
2025-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
2025-09-01
Өнөөдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам зөвхөн өнөөдөр /2025.09.01/ үйлчлэхгүй. Харин маргаашнаас үргэлжүүлэн хэрэгжинэ.
2025-09-01
Нийслэлд 27 хэм дулаан байна
Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2025-09-01