Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Бат-Ундрах

600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй гэв

Манай улсын 600 мянган айл өрхөд орон сууц нэн шаардлагатай гэж Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр гишүүд онцоллоо. Улсын хэмжээнд 941 547 өрх байгаагаас 32.1 хувь нь л инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай аж. Тэгвэл 29.7 хувь нь байшинд, 38.2 хувь нь гэрт амьдардаг байна. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцаар хангах хэрэгцээ, шаардлага их ч нийлүүлэлт хангалтгүй хэвээр буйг дээрх хорооны гишүүд хэлсэн.
2024-10-09

УХТЭ-т хавдрын найман төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болжээ

Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т уг өвчний эмчилгээг хийж эхэлжээ. Тодруулбал, тус эмнэлгийнхэн өнгөрсөн сараас хавдрын найман төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсон байна.
2024-10-07

Эмнэлгүүд 1990 оныхоо түвшинд очих нь

Манай улсад үйлчилгээ нь сайжирдаггүй, үйлчлүүлэгчид ч тасардаггүй, урагш хөгждөггүй, улам л ухарсаар буй олон салбар байгаагийн нэг нь эрүүл мэнд. Төр засгийн бодлогын олон жилийн алдаа завхрал эл салбарыг өндийхөөргүй болтол нь дарлажээ. Өнгөц харвал, эрүүл мэндийн салбар чухам хөгжөөд, эмчилгээний олон арга, технологи нэвтрүүлэн, улсын хэмжээний эмнэлгүүд нь тоног төхөөрөмжөө шинэчилж, барилга байшингаа томруулан, хүний нөөцөө тасралтгүй мэргэшүүлж буй.
2024-10-04

Хүүхдийн шударга байдлыг үнэлэх судалгаа хийж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний албанаас төрийн байгууллагуудын, авлигад өртөж болзошгүй ажлын байрны, улс төр, хууль хяналтын байгууллагын болон хүүхдийн шударга байдлын судалгааны ажлыг эхлүүлснээ өчигдөр мэдээллээ.
2024-10-03

Улсын эмнэлгүүдэд ургийн гажиг оношлох төхөөрөмж алга

Улсын эмнэлгүүдэд ургийн гажгийн нарийвчилсан шинжилгээ хийдэггүй. Тодруулбал, жирэмсэн Эмэгтэй хяналтын хугацаандаа хэт авиан шинжилгээ 3-4 удаа хийлгэх заалттай. Гэвч тэр шаардлагыг нь хангасан тоног төхөөрөмжүүд төрийн өмчийн эмнэлгүүдэд одоо болтол байхгүй гэхээр өрөвдөлтэй.
2024-10-02

Хөдөөгийн сургуулиуд “хоосорч ”, хотынхон хохирч байна

Боловсролын сайд, төр засгийн түшээд ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх “ганцхан” зорилготой. Тухайн хичээлийн жилд гурван ээлжийг халчихвал л тэд олон нийтээс “оноо” авна гэж боддог. Тиймдээ ч сургуулиудыг хоёр ээлжтэй болгохын тулд түмэн арга сүвэгчилдэг.
2024-09-30

“45 хоног”-ийн багш нар боловсролын цоорхойг нөхөж чадах уу

Хэд хоногийн өмнө ахлах ангийн хүүхдийнхээ эцэг, эх, асран хамгаалагчдын хуралд суув. Анги удирдсан багш нь бидэнд сургуулийнхаа хүний нөөцийг танилцуулж, тулгамдаж буй бэрхшээлүүдээ хэлсэн. Тус сургууль 262 багштайгаас 112 нь мэргэжлийн зэрэггүй, голчлон“хүүхдүүд” ажиллаж буй нь сургалтын чанарт нөлөөлж байна гэв.
2024-09-25

Уламжлал, технологийг хослуулсан эмнэлгийн анхны музейг нээлээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн музейтэй болжээ. Тэд 70 жилийнхээ ойн хүрээнд Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан нь энэ. Тус танхимд эмнэлгийн хөгжлийн түүхэн явц, тасаг, нэгжийн үүсэл хөгжил, тусламж, үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгоо, эмчилгээний арга технологиуд зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр баримтжуулан хадгалжээ.
2024-09-24

Зам засах дулаахан өдрүүд хотын удирдлагуудад олдоогүй юу

Манай хотын удирдлагууд иргэдээ албаар залхаан цээрлүүлэх гэж сургууль, цэцэрлэг, ажил ид цуглах үеэр авто замуудаа өргөтгөн, шинэчилж, шугам хоолойгоо засдаг болоод удлаа. Өдийд уг нь хотын хэмжээнд өвлийн бэлтгэл бүрэн хангагдчихсан, иргэд стресс, бухимдалгүй ажлаа тайван хийж байх учиртай. Гэтэл хаа сайгүй сэндийлсэн авто замуудаас болоод нийслэлчүүд өглөө, оройгүй гурав, дөрвөн цаг тэг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
2024-09-24

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг их, дээд сургуулиудад нэвтрүүлэв

Манай улсад сэтгүүлзүйн хөтөлбөртэй 14 их, дээд сургууль байдгаас 11 нь жилд дунджаар 700 гаруй сэтгүүлч төгсгөдөг аж. Тэгвэл эдгээрээс зургаа нь сэтгүүлзүйн хөтөлбөрөө төрөлжүүлэн заахаар болжээ.
2024-09-23

 Бусдыг заналхийлдэг багш нар сурагчдадаа юу заах вэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр ерөнхий боловсролын сургуулиудын хүний нөөцийн дутагдлыг багшлах эрхийн 45 хоногийн сургалтаар нөхнө гэж мэдэгдсэн. Энэ нь багш нарын дургүйцлийг хамгийн их төрүүлсэн. Олон нийтийн сүлжээнд багшлах эрхийн сургалтыг эсэргүүцэж буй хүмүүсийн олонх нь багш нар байна. Тэгвэл тэдний эл “тэмцэл” Ерөнхий сайдад шаардлага хүргүүлтлээ эрчимжив.
2024-09-23

 ЭХЭМҮТ-ийн хүүхдийн амбулаторийн өргөтгөлийг оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахгүй нь

 ЭХЭМҮТ-ийн хүүхдийн амбулаторийн өргөтгөлийг оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахгүй нь
2024-09-19

ЭМЯ үр дүнгүй уриалгууд“үйлдвэрлэсээр” байна

ЭМЯ-наас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. С.Чинзориг сайдаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн гуравдугаар сард Төрийн ордонд зохион байгуулсан зөвлөгөөний үеэр ийм уриалга гаргах болсноо мэдэгдсэн. Зөвхөн яам гэлтгүй эрүүл мэндийн байгууллагууд ч иймэрхүү уриалга дэвшүүлдэг болоод удаж буй.
2024-09-18

ГССҮТ-ийн эмч нар Францад мэргэжил дээшлүүлнэ

ГССҮТ-ийн эмч нар Францад мэргэжил дээшлүүлнэ
2024-09-11

Хөвсгөлийн Ханх сумд анхны цас орлоо

Намрын анхны цас Хөвсгөл аймгийн Ханх сумд өнгөрсөн ням гарагт оржээ. Амралтын өдрүүдээр Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт бороо орсон аж. Хөвсгөлд ч бороо орж байгаад аажимдаа нойтон цас, шамарга болжээ. Бусад нутгаар цаг агаар харьцангуй тогтуун байсан аж. Тэгвэл маргаашаас Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын зарим газар, төвийн бүсийн баруун болон хойд, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13- нд баруун, төвийн аймгуудын нутгаар бороо орж, уулаараа нойтон цас унаж, сэрүүсэх юм байна. Салхины хурд11- нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метрт хүрч, шуурах аж. Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -1-6, өдөртөө +9+14 хэм байх гэнэ.
2024-09-10

Монголд 11 үүлдрийн адуу үржүүлдэг

Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч буйтай холбоотойгоор малчид малын тоо толгойд бус, чанарт анхаарах болсон. Тэр ч утгаараа таван хошуу малынхаа үүлдэр, угсааг сайжруулах замаар мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна бусад ашиг шимийг нь ч өсгөсөөр байгаа аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 11 үүлдрийн адуу өсгөн, үржүүлж буй юм байна.
2024-09-09

 Орон нутагт кадавр донорын эгнээг өргөтгөнө

Олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ихэвчлэн кадавр буюу тархины үхэлтэй донороос хийдэг. Харин манайд эл үзүүлэлт эсрэгээрээ, уг мэс заслын 90 хувийг амьд донорын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн үед элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүд донорын хүрэлцээгүйгээс хугацаа алдах, амь насанд нь эрсдэл үүсэх болсныг эмч нар хэлж буй. Иймд Донорын тухай хуулийн дагуу кадавр донороос эрхтэн шилжүүлэх шаардлага улам нэмэгдсээр байгаа аж.
2024-09-06

Дараагийн цар тахалд бэлдэх нь

Дараагийн цар тахалд бэлдэх нь
2024-09-05

Цусны бүлэг тохироогүй донороос хоёр хүүхдэд бөөр шилжүүлэн суулгажээ

Цусны бүлэг тохироогүй донороос хоёр хүүхдэд бөөр шилжүүлэн суулгажээ
2024-09-05

“Barilga еxpo”-гийн үеэр ипотекийн зээлээ шийдүүлэх боломжтой

Барилгын үзэсгэлэн яармагийг 36 дахь удаагаа энэ сарын 6-8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах нь. Өнөө жилийн экспог Монголд барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд, орон сууцын эрэлт нэмэгддэг, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй цаг үед зохион байгуулахаараа онцлог аж.
2024-09-04