Зэрлэг амьтан гарч ирж болзошгүй 39 газарт анхааруулах тэмдэг байршуулжээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, генетик солилцооны нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Горхи, Тэрэлж болон Хустайн нурууг холбосон экологийн коридорыг шаардлагатай байгууламжуудын хамт байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Тэгвэл эл ажлын хүрээнд тус байгууллагынхан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх зуслангийн бүсийн 110 байршил бүхий 39 газарт зэрлэг амьтан гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ
2024-08-09
Өвөрхангайд аянга бууж, хоёр айлын 500 гаруй бог хорогджээ
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт энэ сарын 7-8-нд шилжих шөнө аянга буусны улмаас хоёр өрхийн 500 гаруй бог хорогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр 13.00 цагийн орчимд энэ талаар тодруулахад “Есөнзүйл сумын нэгдүгээр багийн нутаг, Хөндий хэмээх газарт наймдугаар сарын 8-ны 01.00 цагт аянга бууснаас хоёр айлын 500 гаруй мал хорогдоод байна
2024-08-09
Монголд ирсэн япон жуулчдын 70 хувь нь 51-ээс дээш насныхан
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран япон жуулчдыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийхээр болжээ. Манай улсад аяллын зорилгоор ирж буй япон жуулчдын олонх нь 50-иас дээш насныхан байдаг гэнэ. Өнгөрсөн онд ирсэн аялагчдын гэхэд 70 гаруй хувь нь 51-ээс дээш, 30- аад хувь нь 70-аас дээш насныхан байж. Харин 19- 35 насныхан хамгийн бага буюу ердөө есөн хувийг эзэлсэн аж. Талууд цаашид бусад насныхан, тэр дундаа залуучуудын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч, медиа аяллыг загвар байдлаар хөгжүүлэхээр санал нэгджээ
2024-08-07
Ачаа тээвэр 28.4, зорчигчийн тоо 3.3 хувиар өсжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оны эхний долоон сарын байдлаарх зам, тээврийн салбарын статистик мэдээллийг гаргажээ. Энэ хугацаанд нийт 74.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.4 хувиар өссөн дүн аж. Авто болон агаарын тээвэр, төмөр зам гээд бүх төрлийн хэрэгслээр тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээс 13.3-37.6 хувийн өсөлттэй гарсан байна.
2024-08-06
Богдхан ууланд алхагчдыг модонд даруулахаас сэрэмжлүүллээ
Богдхан уулан дахь явган аяллын зам, маршрутаар болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас нийслэлчүүдэд анхааруулав. Хүчтэй аадар борооноос үүдэлтэй аянга цахилгаан, хөрсний гулгалт, салхи шуурганы нөлөөгөөр мод, бут унах тохиолдол сүүлийн үед элбэгшжээ. Үүнээс болж зам, жим хаагдах, иргэд модонд даруулах, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдээд буй гэнэ. Богдхан уулын дархан цаазат газрын ойн санг бүрдүүлэгч моддын 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байгаа нь цаг агаарын эрс тэс байдлаас үүдэлтэй энэ төрлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг байгаль хамгаалагчид дурдлаа.
2024-08-05
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч гадаад иргэдийн тоо 92.9 хувиар өслөө
Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр энэ оны хоёрдугаар улиралд гадаад улсад зуучлагдсан монголчуудын тоо өмнөх улирлынхаас 18.2 хувиар буурч, харин ийм зорилгоор манай оронд ирсэн гадаад иргэд 92.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, энэ хугацаанд Монголоос 265 хүн хөдөлмөр эрхлэхээр гадаад руу явсан бол манай улсад ажиллаж буй өөр орны иргэдийн тоо 15.6 мянгад хүрсэн байна.
2024-08-02
Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулав
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар тус салбарын яамны бүтцийг өөрчилж, Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулжээ. Энэ нь байгаль орчин, уур амьсгалын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаачилга, инновацыг бий болгох, хөгжүүлэх зорилготой юм байна. Үүний хүрээнд тодорхой нэг асуудлаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг, хурлыг яамны хэмжээнд долоо хоног тутамд зохион байгуулахаар болжээ
2024-08-01
Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Хан Хөхийн нуруунд бүртгэгджээ
Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Хан Хөхийн нуруунд Сибирь шинэсний дугтуйт (Coleophora Sibirica flav) болон эгэл бийрэн сүүлт (Lepidoptera erebidae) хэмээх хөнөөлт шавж голомтлон тархсаныг ойн мэргэжилтнүүд тогтоожээ. Эдгээр нь бусад шавжтай харьцуулахад манай оронд ховор тархалттайд тооцогддог байна. Ялангуяа Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Монголд одоогоор зөвхөн Хан Хөхийн нуруунд бүртгэгдээд байгаа гэнэ. Энэ төрлийн шавж хэт олширсноор бусад бүс нутагт тархах эрсдэлтэй тул Өндөрхангай сум дахь ойн ангийн мэргэжилтнүүд Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид, “Сайхан ойн төлөө” ХХК-ийнхантай хамтран устгал зохион байгуулж эхэлжээ.
2024-07-31
“20 минутын хот” хэмээх хоосон амбиц
Дэлхийн томоохон хотууд амбицтай бодлого, алсын хараатай концепцоороо өрсөлддөг болсон. Тэд цэгцтэй төлөвлөлттэй, эрсдэлийн дархлаатай, иргэдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг цогцлоохын тулд өөрийн орны онцлог, хууль тогтоомжид нийцүүлэн урт, богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлдэг юм. Энэ бүхнийх нь гол цөмд буюу анхаарлын төвд тухайн хотын оршин суугчид байдаг. Боловсруулж буй бодлого, төлөвлөгөө, хэрэгжүүлж байгаа шийдвэр бүрээ иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөргүй, асуудал бэрхшээл дагуулахааргүй байлгахыг чухалчилдаг гэсэн үг.
2024-07-31
Олон улсын байгууллагууд Төв Азийн шувуудын нүүдлийн замыг хамгаалахад хамтарна
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC)-тэй хамтран “Төв Азийн нүүдлийн шувуудыг хууль бусаар барих, агнах, наймаалах болон дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлууд” сэдэвт олон улсын хурал зохион байгуулжээ. Нүүдлийн шувуудыг хамгаалахад тулгамдаж буй хамгийн том сорилт бэрхшээл нь хууль бус ан агнуур, наймаа гэнэ. Хэдийгээр улс орнууд байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж, хууль эрх зүйн орчныг сайжруулж байгаа ч энэ төрлийн бэрхшээлийн улмаас нүүдлийн шувуудын тоо толгой цөөрөх, амьдрах орчин нь хумигдах, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах байдал газар авчээ
2024-07-30
Манханаас Булган сум чиглэлийн авто замд нуранги үүсэж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Аадар борооны улмаас эвдэрч, сүйдсэн замуудаа бүрэн засаж дуусаагүй байхад дахин өөр чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүйд хүрсэн талаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлсээр байна. Тухайлбал, энэ сарын 20-24-нд орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал, Дорноговийн Сайншандаас Замын-Үүд, Ханги боомт, Булганы Хутаг-Өндөрөөс Тэшиг чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, далан, гүүр, гүүрэн байгууламж нурсан тохиолдлууд гарсан. Энэ сарын 26-ны байдлаар гэхэд Эгийн гүүрний сэтэрсэн далан, Мөрөн-Хатгал, Сайншадын замд үүссэн нүхэн эвдрэлийг засахаар замын компаниуд шуурхай ажиллаж байгааг дээрх төвөөс мэдээлсэн юм. Тэгвэл А14 дугаартай, Ховд аймгийн Манхан-Булган сум чиглэлийн олон улсын чанартай авто зам өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар борооны улмаас мөн эвдэрчээ
2024-07-29
Ажлыг оромдож биш, чанартай хийж суръя
Нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн мэт оромдож хийсэн, ашиглалтын хугацаа нь жилээр биш, сар, өдрөөр хэмжигдэхүйц хэврэг, чанаргүй ажлуудыг дээрх байдлаар нэгд нэгэнгүй тоочин бичвэл сонины зай талбай, цаг хугацаа багагүй шаардахаар байна. Иймд сүүлийн үеийн гэгдэх цөөн жишээг энд эшиллээ. Манай улсад ажлыг чанартай, өндөр түвшинд гүйцэтгэх, эзэн болж, хариуцлагатайгаар хийх тухай ойлголт бүрмөсөн хаягдсаныг эндээс харж болно. Харин аливааг хамгийн нүсэр зардлаар, хамгийн чанаргүй хийх бодлого, жишиг үе залгамжлан амь бөхтэйгөөр нутагшиж буй гэлтэй
2024-07-29
“Мөөгний баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах нь
Зөв аргаар түүж, хатаасан мөөгийг 3-5 жил хадгалахад амт, чанар нь төдийлөн өөрчлөгддөггүй гэнэ. Нойтон мөөгийг хатаахад жин нь 90 хувиар хөнгөрдөг байна. Хатааж, хэрэглэхэд хамгийн тохиромжтой нь хусандай, тослог шар, амтат сархиаг, идэшний чидмэг, нарсны цагаан, хөвдөн ногоон, хар, цагаан мөөг аж. Стандартын дагуу, зөв технологиор хатаасан мөөгний гадаад байдал цэвэрхэн, жижгийнх нь малгай бүтэн байдаг бөгөөд цаасан уут, шилэн сав, таглаатай хайрцагт савлаж, сэрүүн газарт хадгалах нь тохиромжтой
2024-07-26
Герман жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэв
ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч С.Бадамхорол, Монгол Улсын аялал жуулчлалын элч С.Бадамханд нарын урилгаар Фрайбург хотын нэгдүгээр дарга Ульрих фон Кирхбах албан айлчлалаар манай улсад хүрэлцэн ирээд байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагууд түүнийг өчигдөр хүлээн авч уулзаж, салбарынхаа өнөөгийн нөхцөл, герман жуулчидтай холбоотой статистик мэдээллийг танилцуулав.
2024-07-24
Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаан болж байна
Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод энэ сарын 21-31-нд болж буй Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс Монголыг төлөөлөн оролцож байна. Энэхүү хороо нь 1972 оны Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, улс орнуудаас нэр дэвшүүлсэн хосгүй гайхамшигт үнэ цэн бүхий, яаралтай хамгаалах шаардлагатай өвүүдийг тодорхойлох, бүртгэх, баталгаажуулах асуудлыг нэгдсэн чуулганаараа шийдвэрлэдэг ЮНЕСКО-гийн төрөлжсөн байгууллага юм
2024-07-23
Дуу чимээний бохирдлоо хэмжиж, хянаж чадахгүй байна
Хотын зам, гудамж, талбайд тайван, чөлөөтэй, юм бодон алхах гэхээр барилга, байгууламж, зам, тээврийн хэрэгслийн дуу чимээ яршиг удаж, дарамт учруулаад байна уу. Агаар сэлбэх гээд салхивчаа нээхээр хотхон, хорооллын дундах их шуугиан, зам, барилгын ажлаас үүдэлтэй тээртэй чимээ чихийг тань дэлсэх шиг болдог уу. Хүүхэд, хөгшдөө агаарлуулъя гээд гэрээс гаргахаар бүдүүлэг жолооч нар дуут дохиогоо хангинуулж, бүдүүн яндантай спорт машин, мотоцикл хөлөглөгчид тээврийн хэрэгслийнхээ бяр чадлыг гайхуулан өндөр дуугаар “чарлуулаад” байна уу
2024-07-23
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 16.4 хувиар өсөв
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагасын урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4 хувь буюу 2.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Салбараар нь ангилбал уул уурхай, олборлох чиглэлийн үйлдвэрлэл хамгийн өндөр буюу 21.1 хувийн өсөлттэй, цахилгаан, хий, агааржуулалтынх 8.6, боловсруулахынх 4.5 хувиар дээшилсэн байна.
2024-07-22
Шавжид зориулж “зочид буудал” байгуулжээ
“Тэрбум мод” сан, МУИС-ийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын цэцэрлэгжүүлэлт, ландшафтын “Gartenhof Kьsters” компани хамтран цэцэрлэг, сургуулийн орчин, ногоон байгууламжийн төлөвлөлтийг сайжруулахад тус нэмэр болох дадлагад суурилсан сургалтыг манай улсад зохион байгуулжээ. Герман мэргэжилтнүүд цэцэрлэг, сургуулийн орчныг хүүхэд болон байгальд ээлтэйгээр хэрхэн төлөвлөж, тохижуулдгийг өөрийн орны туршлага, олон улсын жишигт тулгуурлан манай багш, мэргэжилтнүүдэд заасан байна
2024-07-19
Мөнгөний нийлүүлэлт 31.7 хувиар өсжээ
Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний хагаст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10 их наяд буюу 31.7 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 36.2, харилцах дансан дахь мөнгө 44.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөг болсон нь өнгөрөгч сарынхаас 113.3, өмнөх жилийн мөн үеийнхээс 239.7 тэрбумаар өссөн дүн гэнэ.
2024-07-19
Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарав
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны нийгэм, эдийн засгийн зарим онцлох үзүүлэлтийг танилцуулав. Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн дүн энэ жилийн эхний хагаст 13.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 7.9 тэрбум ам.доллар нь экспорт, 5.4 тэрбум ам.доллар нь импортынх аж. Тодруулбал, гадаад худалдааны тэнцэл энэ хугацаанд 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан гэсэн үг. Өдгөө манай улс 148 улстай худалдаа хийж буй. Экспортын гол түнш нь Хятад, Швейцар, Орос, Нигерь, Итали улс бол импортын бараа бүтээгдэхүүний зонхилох хувийг өмнөд, хойд хөрш болон Япон, Солонгос, Америк, Германаас оруулж ирж байна
2024-07-18