Цагаачлалын талаар баримтлах бодлогоо илэрхийлж хэлсэн үг санаанд нь нийцээгүй учраас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэж буй тэрбумтан Дональд Трампын Майамид хийсэн уулзалтыг сонгогчид нь хэд хэдэн удаа тасалдуулжээ. Түүгээр ч барахгүй нэг удаагийн ийм явдлын үед нэр дэвшигчийг дэмжигчид хийгээд латин америк гаралтай хүмүүс хоорондоо гар зөрүүлсэн тохиолдол гарсан байна.
Трампыг үг хэлж байтал Флоридагийн олон улсын их сургуулийн оюутнууд “Тэгш эрх” гэсэн үсэг гаргаж ирээд барьтал нэр дэвшигчийг дэмжигчид түүнийг булаан авч урж хаяжээ. Үүнээс үүдэн зодоон үүссэн байна. Энэ явдалд тэрбумтны аюулгүй байдлыг хамгаалагчид оролцоогүй гэж штаб нь мэдэгджээ. Тэгэхдээ хэвлэлд мэдээлснээс үзвэл хамгаалагчид эсэргүүцлээ илэрхийлсэн өөр бүлэг хүнд хүч хэрэглэсэн бололтой. Үүнтэй холбогдуулж Трамп хэлэхдээ, хүч хэрэглэсэн хүмүүсийг танхимаас хөөн гаргаж болно, харин тэдэнд гэмтэл, хохирол учруулж болохгүй гэсэн байна.