Дорнод аймгийн Халх гол сумын 500 га-д хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар болсон. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 5.2 хүртэлх хувь юм. Олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл бий болгоход хорио цээр, хяналтын дэглэм зайлшгүй шаардлагатай байдаг. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй гэдгийг хэлж байна. “Халх гол” чөлөөт бүстэй зэрэгцэн чухлаар яригдаж байгаа асуудал бол ан амьтны нүүдэл юм. Тус бүс нутагт хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлснээр зэрлэг ан, амьтны нүүдэлд нөлөөлөхгүй гэх судалгаа хийсэн байна.