Энэ сарын 24-нөөс эхлэн НҮБ-аас “Цэнхэр өнгөөр гэрэлтүүлье” аян өрнүүлж байна. Тус үйл ажиллагаанд манай улс нэгдэж, өчигдөр Төрийн ордон, Чингис хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэв.
НҮБ-ын 70 жилийн ойг тохиолдуулан, хэрэгжүүлж буй эл арга хэмжээ нь дэлхийн энх тайван, эв нэгдлийг илэрхийлж буй аж. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн улс болсон учир эл өдрөөр аянд нэгдсэн нь энэ.
Уг аян Шинэ Зеландаас эхэлж, улс, тив дамнан НҮБ-ын төв байр, Эмпайр цамхаг, Египетийн пирамидууд, Цагаан хэрэм, Эрмитаж, эртний Петра хот, Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын газрууд мөн цэнхээр өнгөөр “гангарлаа”.
НҮБ-ын өдрийг 1948 оны аравдугаар сарын 24-нөөс гишүүн орнууд нь тэмдэглэж ирсэн уламжлалтай.
А.ТҮМЭННОМИН