Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр 15.00 цагаас эхлэн МИАТ-ынхантай хуралдав. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы оронд Т.Тамирыг томилоод удаагүй байна.
Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгсөж, Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан энэ залуугийн багийг бүрдүүлэх зорилгоор МИАТ-ын удирдлагын багийн бүтцэд өөрчлөлт оруулахаар болжээ.
Зам, тээврйн сайд МИАТ-ынхныг чиглэл, чиглэлээрээ хуралдаж, удирдлагад томилох хүмүүсээ дотроосоо нэр дэвшүүл гэсэн үүрэг өгсөн байна. Удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулах албан ёсны тушаал, ажлын хэсэг өнөөдрөөс гарах гэнэ.
Г.БАЯРЦЭЦЭГ