Энэ оны эхний хагаст улс орнуудын алтны үйлдвэрлэл хоёр хувиар өсөн 1507 тоннд хүрснийг “Thomson Reuters” тооцжээ. Тэр дундаа Азийн орнуудынх өссөн бөгөөд Хятад улсын алтны үйлдвэрлэл бараг 219 тоннд хүрсэн аж. Төв Азийн Казахстан, Кыргыз, Монголын үйлдвэрлэлийн хэмжээ ч бас өсчээ. “Centerra Gold” компанийн үйл ажиллагаа явуулж буй Кыргыз дэх Кумторын болон манай улсын Оюутолгойн ордын олборлолт 50 орчим хувиар дээшилсэн гэнэ. Оюутолгойн нөөцийн 80 хувийг агуулж буй далд уурхайгаас бүтээгдэхүүн олборлосноор манай улс алт үйлдвэрлэлээр тэргүүлэгч 20 орны тоонд багтах боломжтой аж. Алтны үйлдвлэлээр БНХАУ, ОХУ, Австралийн дараа АНУ дөрөвдүгээрт бичигдэж буй.
Ц.Болор