Бид Монгол Улсын хэд дэх иргэн бэ гэдгээ мэдэж болох сонирхолтой статистикийн Үндэсний статистикийн хороо гаргасан билээ. Тэгвэл энэхүү статистик нь арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх аж.
Энэхүү “Монгол Улсын ...-р иргэний тооцоолол” нь хүн ам, орон сууцны тооллого бүрийн дараа хийгддэг хүн амын хэтийн тооцоотой, бүр тодруулбал, 2015 онд гурван сая дахь иргэнийг тодруулж алдаршуулсан аргачлалтай зарчмын хувьд ижил тооцоо юм. Өөрөөр хэлбэл, хүн ам зүйчид ирээдүйн хүн амынхаа тоог төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний бодит мэдээлэлд тулгуурлан тооцдог бол үүнтэй ижил зарчмаар өмнөх хугацаанд хичнээн хүнтэй байсныг тооцоолох арга зүй юм. Тэгэхээр СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК-ийн хүрээнд гаргаж байгаа “Та Монгол Улсын ... дахь/дэх иргэнээр мэндэлжээ” гэсэн мэдээлэл нь иргэн мэндэлснээр Монгол Улсын хүн ам тухайн тэр цаг үед ... болжээ гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм байна.
Түүнчлэн, улс даяар тооллогын гэрээт ажилтан танай өрхөд очиж эсвэл танай өрх рүү холбогдож, “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шалгаж баяжуулах ажил хийгдэж байна.