Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд Чингисийн талбай руу цуваа үүсгэн яаран явна. Учир нь тэнд “Их хотын хямдралтай худалдаа” болж байгаа юм.
Өнөөдөр тохиож буй нийслэлийн 376 жилийн ойн баярын өдөрт зориулсан уг хятдралтай үзэсгэлэн худалдаанд үсчин, гоо заслын салонууд бүх үйлчилгээндээ 20 хувийн хямдрал үзүүлж нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа бол үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид олон төрлийн тохирол бүхий сугалаатай, 10-60 хувийн хямдралтай худалдаа, үйлчилгээ хийж байгаа юм.
Тухайлбал “Чансаа” гутлын дэлгүүр автомашины сугалаатай тохирлоо 17:00 цагт явуулж, Соёл-Эрдэнэ хамтлаг нийслэлийн иргэддээ ая дууныхаа дээжийг өргөх гээд олон сайхан арга хэмжээ нэг дор хуржээ.
Дашрамд дурдахад, 1994 оны энэ өдөр Балбын Гималайн нурууны 5994 метр өндөр "Nayan han "оргилд Ц.Цогзолмаа ахлагчтай Монголын эмэгтэй уулчдын баг төрийн далбаагаа мандуулж түүхэн амжилт гаргаж байсанд талархаж “Нийслэлийн өдөр” хэмээн тэмдэглэхээр болжээ.