Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд хотын удирдлагууд Тусгаар тогтнолын ордны баруун өмнө зүгт байрлах Мэлхийт хөшөөнд хотын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хөшөөг 1994 онд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” гарч, “Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Богдхан уул, Туул голын эрэг, сэрүүн Сэлбийн хөвөө, Хүн чулууны хонхорт Нийслэл хотын суурин байгуулагдаж шав тавьсан газарт дурсгалын цогцолбор хэсэг байгуулах” саналыг Нийслэл хотын Засаг дарга асан Ц.Баасанжав анх санаачилж, зураач Д.Наранжав зураг төслийг боловсруулж байсан түүхтэй.
Уламжлал ёсоор өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын захирагч С.Бат-Үүл нар уг хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр хуримаа хийж буй залуу хосуудад хүндэтгэл үзүүлдэг заншил тогтоод байна.