Гурав хэмжээст биетийг бүтээх, эх загварыг прототип болгон туршихад чухал хэрэг болохуйц Fab lab" буюу “3D Ultimaker 2” принтерийн лабораторийг Мэдээлэл технологийн үндэсний паркд байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг лабораторыг Maker` s Lab - нээлттэй форумын хүрээнд байгуулсан аж.
Мөн “Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, Мэдээлэл технологийн үндэсний парк , OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ “Code4GreenUB” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 26-30-нд МТҮП, OIL-Нээлттэй инновацийн лабораториудад “Maker’s week” буюу "Үйлдвэрлэгч, бүтээгчдийн 7 хоног" -ийг зохион байгуулж байгаа юм.
Харин 3D принтерийн лабораторийн нээлт нь уг арга хэмжээний нэгдүгээр хэсэг бол Maker’s Lab гэж юу болох, 3D принтерийг хэрхэн ашиглах талаар олон нийтэд мэдээлэл өгөх, бусад улс орны лабораториудын хэрэгжүүлж буй жишээ, туршлага, Монголд Maker’s Lab-ыг хэрхэн амжилттай хөгжүүлэх боломжуудын талаар танилцуулснаар өндөрлөх аж.