НҮБ-аас Хүн төрөлхтөний мөхлийн жагсаалтыг гаргахад хэзээ ч мөхөхгүй орнуудын нэгд манай улс оржээ.
Тэд дэлхийн улс орнуудын хүн амын нөхөн үржихүйн коэффициентыг гаргахдаа тухайн орны дундаж эмэгтэйгээс төрөөд нөхөн үржихүйн нас хүртлээ амьдарсан охидын тоог ашиглан тодорхойлсон аж. Дэлхийн 120 оронд энэ коэффициент 1-ээс бага байгаа юм байна.
Энэ тооцооллоор хамгийн түрүүнд мөхөх орноор Макао, Хонконг, Босни болон Герцеговин, Мальт, Словак, Сингапур, Румын, Унгар, Македон тодорсон бол АНУ, БНСУ, Австрали, Норвегийн хүн ам дээрх орнуудаас арай сүүлд устахаар байгаа аж.
Харин мөхөхгүй удаан тэсэх орноор Монгол Улсаас гадна Африк, Иранаас гадна, Энэтхэг, Латин Америк, Индонези, Дундад Ази, Афганистан, Пакистан, Филиппин, Израиль багтжээ.
Манай урд хөрш Хятад улс “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цаашид үргэлжлүүлбэл ердөө 1500 жил тэснэ. Харин хойд хөрш ОХУ-д ердөө 800 жил үлдсэн гэжээ. ”Азийн эмэгтэйчүүд эрт гэрлэхээ больсонтой холбоотой дэлхий даяар төрөлт буурсан” гэж эрдэмтэд дүгнэсэн байна.