АНУ-ын Индианы их сургуулийн судалгааны баг 12 жил хийсэн судалгааны дүнгээ танилцуулав. Тэд нийт 50 сая жирэмсэн эмэгтэйн мэдээллийг цуглуулж, боловсруулан хүүхэдтэй болох хамгийн тохиромжтой үе бол жил бүрийн арванхоёр, нэгдүгээр сар хэмээн тодорхойлжээ. Энэ нь ирээдүйд төрөх эхчүүд, залуу хосод маш хэрэгтэй гарын авлага болсон хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Учир нь ийм үед жирэмсэлбэл ураг өсөж бойжих сүүлийн сарууддаа шаардлагатай витамин D хангалттай авч, ясны зөв бүтэц бий болгоход нөлөөлдөг аж. Мөн эхэд хэрэгтэй амин дэм, шим тэжээлтэй жимс, ногоо зун, намрын цагт элбэг байдаг учраас эх, хүүхэд хурдан тэнхэрдэг гэж дээрх судалгаанд дүгнэжээ. Харин зургаа, долдугаар сард хүүхэд олоход хамгийн тохиромжгүй үе гэнэ. Учир нь энэ саруудад үйлдвэрлэл, иргэдийн хөдөлгөөн хамгийн их идэвхжиж, ургийн бүтэц, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаа нь дэлхийн бүхий л улс оронд хамаатай гэж эрдэмтэд зөвлөв.