Хятад гэр бүлийг нэгээс дээш хүүхэд гаргахыг хуулиар хориглосон байдаг. Тэгвэл өчигдөр Хятадын Коммунист намаас энэ хуулийг хүчингүй болгосон гэж Синьхуа агентлаг мэдээллээ .
Хэрэв Хятад улс нэг хүүхэд бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аваас ирээдүйд хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдах, ажиллах хүч, ахмадуудын асрамж халамж гээд олон асуудал гарч ирнэ. Тиймээс үүнийг тодорхой бодлого зорилготойгоор өөрчилж, гэр бүл төлөвлөлтийг эдийн засгийн өсөлтийг тэтгэх ёстой гэж үзэж ийнхүү цуцлах шийдвэрт хүрчээ. Түүнчлэн нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлээд 30 гаруй жил өнгөрөхөд хүн амын өсөлт удааширч, өндөр настай хүмүүсийн тоо ихэссэн нь НҮБ-аас гаргасан "Улс орнуудын мөхлийн эрэмбэ"-д Хятад улс удахгүй мөхөх орны тоонд орсон шалтгаан нь байсан юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хоёр хүүхэд бодлого хэрэгжвэл үр дүнд нь 10 сая хүүхэд шинээр мэндэлнэ гэсэн таамаг байна.
Нэг хүүхдийн бодлогыг 1976 онд Коммунист намын удирдагч Мао Зэдуны удирдлаган дор баталж байжээ.
Эх сурвалж: BBC