Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндавааны орчимд авто зам дээр ачааны хоёр автомашин мөргөлдөж гурван хүн хүнд гэмтсэн осол энэ сарын 1-нд гарчээ. Ноцтой осол гарсан тухай дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст тухайн өдрийн 18.05 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус хэлтсийн долоон албан хаагч ослын газарт шуурхай очин ажиллаж автомашинуудын бүхээгт хавчуулагдсан 31 настай эрэгтэй Б, 48 настай эмэгтэй Г, 27 настай эмэгтэй Т нарыг гаргажээ. Хохирогчид одоо Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.