Дарь-Эх, Цайзын иргэд холоос алхаж унаанд сууж байгаа бөгөөд шинэ автобусны буудал байгуулж өгөх санал хүсэлт ирүүлсэн байна. Үүний дагуу холбогдох албанаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн тээврийн газарт дамжуулсны дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.
Ингэснээр шинээр ашиглалтад орсон хоёрдугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийлжээ.