“Ананд ба Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг хууль бусаар ан хийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ.
Тэрбээр өнгөрсөн сарын 26-28-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт очиж хүмүүстэй хамтран буга, чоно, зэрлэг гахайн эд эрхтэн машиндаа авч явсныг иргэдийн мэдээллээр цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна.
Шалгалтын явцад машинаас нь бугын толгойн ястай эвэр, мөн гөрөөсний эвэр, гурван чонын арьс, зэрлэг гахайн арьстайгаа гуя зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан аж. Тэд хоёр ч жийптэй явсан гэнэ.
Б.Батзаяагийн хувьд энэ нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа анхны тохиолдол биш. Тэрбээр өмнө нь иргэн Х-г өмгөөлнө хэмээн хоёр сая долларыг нь залилан мэхэлсэн хэрэгт шалгуулж байсан бөгөөд прокурорын байгууллагын өмнөх удирдлагын “буян”-аар тэр хэргээ хэрэгсэхгүй болгуулсан сураг байдаг.