Газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож эхэлсэн байна. Тодруулбал, цахим газар өмчлөлийн нэгдүгээр ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байгаагаа илэрхийлжээ.
Нэгдүгээр шалгаруулалт дуусч, хоёрдугаар шатны цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан байгаа юм. Тиймээс нэгдүгээр шатанд сонгогдсон буюу газраа өмчлөж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа учир ийнхүү мэдэгдэж байна.
Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуултын ам
Хан-Уул дүүргийн 12-13 дугаар хороо Эрдэнэтолгой
Багануур дүүргийн IV хороо Тариан булагийн 1-р хэсэг
Багахангай дүүргийн II хороо Бор үзүүр