Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын орчимд хууль бусаар алт олборлож байсан нинжа нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын 1-2-нд шилжих шөнө гарчээ.
Тодруулбал, тус сумын Гацуурт гэх газарт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч 50 настайн эрэгтэй Б-ийн далны орчимд хутгалж амь насыг нь хохироосон байна.
Хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид шуурхай ажиллан, сэжигтэн Түнхэл тосгонд оршин суугч 28 настай Б-г саатуулжээ.
Сэжигтэн Б нь 1981 онд төрсөн, гар аргаар алт олборлодог, өмнө нь ял шийтгүүлж байсан нэгэн гэж эх сурвалж мэдээллээ.
Энэ хэргийн улмаас Ноён уулын орчимд хууль бусаар алт олборлодог 700 гаруй иргэнийг албадан тарааж эхэлсэн байна.
Х.ЖАРГАЛ