1949 оны Хятадын иргэний дайнаас хойш БНХАУ-ын дарга, Тайванийн тэргүүн нар энэ сарын 7-нд анх удаа Сингапурт уулзах гэж буйг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Си Зиньпин, Ма Инцю нар улс тус бүрийнхээ асуудлаар санал бодлоо солилцоно гэж арлын улсын засаг захиргааны төлөөлөгчид урьд нь мэдээлж байжээ. Хоёр улсын хооронд албан ёсны харилцаа тасраад хагас зуу гаруй жил болж буй ч Тайвань нь одоо хэр нь БНХАУ-ын ёс төдий засаг захиргааны нэгж гэгдэж явдаг юм.