Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг оройн 22.30 цагийн үед Авлигатай тэмцэх газраас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэж байгаа юм байна.
Энэ талаарх мэдээллийг намын нөхдөөс нь тодруулахад "Баривчилсан нь үнэн. Учир шалтгааныг мэдэхгүй байна" гэсэн бол Прокурорын байгууллагын эх сурвалж "Албан өрөө болон гэрт нь авлигатай тэмцэх газрын ажилтнууд үдээс хойшоос эхлэн нэгжлэг хийсэн" гэв.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Г.РАВЖАА