“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд манай нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон. JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянга гаруй идэвхтэй, нэг сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс, сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. 2015 онд Малайзын Кота Кинабулу хотод болсон JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр 2017 онд энэхүү чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг Монгол Улс авсан юм.
Энэ сарын 3-8-нд дэлхийн JCI байгууллагын олон улсын хурал Японы Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгууллагын ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг, 2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьсан урилгын хамт гардуулж өглөө.
Улаанбаатар хотод энэхүү олон улсын томоохон хурлыг зохион байгуулж, JCI байгууллагын 3000-5000 мянган залуучууд хүрэлцэн ирснээр дунджаар 4.5 сая долларыг Монголд зарцуулах тооцоо байгааг аялал жуучлалын салбарынхан онцолж байна