Их Британийн “Legatum” хүрээлэнгээс дэлхийн улс орнуудын хөгжил цэцэглэлтийн индекс “Legatum Pros-perity Index” чансаагаа шинэчлэн гаргалаа. 2009 оноос гаргаж буй энэ чансаагаар дэлхийн 142 улсын аж амьдралын түвшинг эдийн засаг, боловсрол, хувиараа бизнес эрхлэх боломж, засаглал, эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, нийгмийн баялаг гэсэн найман тулгуур үзүүлэлтээр дүгнэсэн аж.
Энэ жил дэлхийн хамгийн хөгжиж цэцэглэсэн орноор Норвеги тодорч, Швейцарь, Дани, Шинэ Зеланд Австрали, Финланд улс удаалсан байна. Харин манай орон “Legatum Prosperity Index 2015”-д 59 дүгээр байр эзэлжээ.
Урд хөрш Хятад 52-т, хойд хөрш Орос 58-д орсон байна. Өнгөрсөн жил 52 дугаар байрт орж, хоёр хөршөө давамгайлж байсан бол энэ жил манай улсын хувьд хүний эрх чөлөөгөөр л байр ахиж, эдийн засаг, эрүүл мэндээр тун тааруу дүнтэй гарчээ.
Монгол Улсын эдийн засаг 94, хувиараа бизнес эрхлэх боломж 60, засаглал 76, боловсрол 48, эрүүл мэнд 94, аюулгүй байдал 43, хувь хүний эрх чөлөө 89, нийгмийн баялаг 31 дүгээр байр эзэлжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ