Хархорины хорих ангид хүмүүжиж байсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өршөөлийн хуулиар суллажээ.
Тэрбээр "урт нэртэй хууль"-ийн хэрэгжилтэд өөрчлөлт орж буйд бухимдан Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн хуулийн байгууллагын шийдвэрээр 21 жилийн ял сонссон.
Түүнийг ял эдэлж байх хугацаанд эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцэж явсан гэж үзээд олон хүн өршөөл үзүүлэхийг хүсэж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс ч эргэж очиж байсан аж.