Ой тайгын бүсийн хил хамгаалахад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөнөөс хилийн бүсийн аймаг, сум бүр “Нэг баг-Нэг агт”, “Нэг аж ахуйн нэгж-Нэг мотоцикль” аян өрнүүлж, хилчдийг унаатай болгохыг уриалсан. Үүнийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын II багийн малчин Ж.Одмандах, сумын Уяачдын холбооны тэргүүн С.Баяртогтох нар дэмжин, тус бүр нэг нэг агтаа хилийн цэргийн 0243 дугаар ангид хандивлав.