ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Сайнболор Африкт үүрэг гүйцэтгэж байхдаа нас баржээ. Тэрбээр БНЭУ-ын Хилийн хүчний академи зэрэг олон газарт алба хашиж байсан бөгөөд төрийн тусгай албадын удирдах бүрэлдэхүүнийг давтан сургах чиг үүрэг бүхий Удирдлагын сургуулийн анхны сонсогчдын нэг юм.
Тэрбээр энэ жил Африкийн Угандад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдон, үүрэг гүйцэтгэж байсан аж. Түүний амиа алдсан шалтгааны талаар албаны хүмүүс “Ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтаад тэр чигтээ сэрээгүй гэсэн. Тиймээс зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй.
Одоогоор ямар шалтгаанаар нас барсныг нь сайн мэдэхгүй байгаа” гэв. Түүний цогцсыг өчигдөр эх оронд нь авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Г.ЦЭЦЭГ