Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд Консул А.Баярсайханыг дипломтат дугаартай автомашинаар зэвсэг хил давуулахыг завдсан хэргээр шалгаж байгаа тухай мэдээлэл гарах болов.
ГХЯ-ныхан нэгэн цахим хуудаст “Түүнийг шалгаж байгаа нь үнэн” гэх мэдээллийг өгчээ. Бид энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас лавлахад “БНХАУ руу түүний машинд сууж явсан нэг хүн нь хийн гар буу авч явсан юм билээ.
Тухайн хүн нь А.Баярсайханы машинд гуйж байгаад суусан” гэв. Энэ талаар ТЕГ-ын албаны хүнээс лавлахад “Бүх зүйл удахгүй тодорхой болно. Түүнийг зэвсэг хил давуулсан гэж буруутгаж болохгүй” гэлээ.
Г.РАВЖАА