Өчигдөр Налайх дүүргийн 7-р хороонд суух 38 настай, эрэгтэй Ч , 41 настай эрэгтэй М, Налайх дүүргийн 2-р хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б нар нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж нас баржээ.
Энэ хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 9-10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4179, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 548, Зам тээврийн ослын 331, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.