Өршөөлийн хуулиар Монголын 2071 хүмүүжигчид суллагдаж эрх чөлөөтэй болсон.
Тэгвэл энэ хуульд Монголд ял эдэлж байсан гадаадын иргэд ч хамрагдсан байна. ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 1, Филиппин-1 нийт 8 гадаадын иргэн өршөөлийн хуульд хамрагдаж, эх орондоо буцжээ. Тэднийг нийслэлийн Тахарын албаны алба хаагчид ИХШХЕГ-ын Албадан гаргах хэлтэст хүлээлгэн өгсөн аж.