Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт байрлах Улаанбаатар дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны байранд энэ сарын 8-9-нд шилжих шөнө хулгайч оржээ.
Гэмт этгээд нэгдүгээр давхрынх нь цонхыг хагалж ороод 40 инчийн LG маркийн зурагт, хөүм театрын нэг өсгөгчийг нь авсан аж. Элчин сайдын яамны байр нь байнгын харуул хамгаалалттай, хяналтын камерын иж бүрэн тоноглолтой.
Тухайн үед монгол хүн хамгаалагчаар ажиллаж байсан ч тэрбээр ажлын байранд нь хулгай орсныг мэдээгүй гэнэ. Одоогоор хэргийн сэжигтэн олдоогүй байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс хулгайчийг эрэн сурвалжилж байна.
Х.АЗЖАРГАЛ