Үүдээ нээгээд сар болж буй Авто худалдааны цогцолбор 6375 машины зогсоол, лед гэрэл, хяналтын камер, нийтийн хоолны 26 газар, бие засах таван газар, хүнсний хоёр дэлгүүр, эмийн сантай болоод байна. Үүний зэрэгцээ онлайнаар машин захиалах үйлчилгээ үзүүлэх төв, авто угаалгын таван газар, авто болон дугуй засварын 10 газар, нотариат, даатгалын компаниуд, нийслэлийн Татварын газрын салбар, арилжааны дөрвөн банкны салбар, авто машины улсын дугаарын гурван үйлдвэр, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ, авто оношилгоо зэрэг үйлчилгээ төвлөрчээ. 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэл 1.7 км зам шинээр тавьж, I хорооллоос тус цогцолбор луу нийтийн тээврийн үйлчилгээний шугам нээн, дунд багтаамжийн гурван автобус явуулахаар төлөвлөж буй аж.