Уншигч авхай та өнөөдөр ямар өдөр болохыг мэдэх үү? Өнөөдөр дэлхийн түүхийн хуудаснаа олон сонирхолтой үйл явдал бичигдсэн үлджээ. Үүнээс сонирхуулъя.
Арваннэгдүгээр сарын 11
- Григорийн тооллын жилийн 315 дахь өдөр. Он дуустал 50 өдөр үлдэж байна.
- Өнөөдөр цаг агаар өдөртөө +4 градусын дулаан бол шөнөдөө -7 хэмийн хүйтэн байх нь. Тиймээс уншигч та дулаан хувцаслаж, хальтиргаа гулгаанаас болгоомжилно уу.
- Аргын тооллоор билгийн тооллын битүүн, цагаагчин туулай өдөр. Үсээ засуулах буюу авахуулбал тохиромжгүй, эрлэг лугаа учрах хянуур болгоомжтой хандаарай. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй. Эл өдөр ан гөрөө хийх, лусыг тахих, мал, адгуус муулахад сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтахад муу.
- Ам.долларын ханш 1993 төгрөгтэй тэнцэж байгаа бол юань 313.80 төгрөг, вон 1.73 төгрөг байна.
- Тэнгис кино театрт "Том толгойтын романс", "Бохир ертөнц", "Маш нууц", "Single Ladies" МУСК-ууд, "Снүүпи ба Чарли Браун" хүүхэлдэйн кино, "Цэхэр харц", "Ju-On үхлийн харц" аймшгийн кино тус тус гарч байгаа аж.
- Харин Өргөө кино театр нэмэгдээд "Скаутын зомби устгах гарын авлага", "Шулмын сүүлчийн ангууч" тус тус гарч байна.
- 12:00 цагт мэргэжил үйлдвэрлэлийн 10 гаруй салбарын ҮЭ-ийн холбоод нэгдэн 2016 оны төсвийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн хуралд Авто зам, багш, эмч, тээвэр холбоо, эрчим хүч, барилга зэрэг ҮЭ-ийн холбоодын дарга нар оролцоно.
- 14:00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шилэн данс”-ны талаар нээлттэй мэдээлэл хийнэ.
- 10:00 цагт Замын цагдаагийн газар дээр Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдрийг тэмдэглэх тухай хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.
- 09:00 цагт "Архигүй Монгол" Үндэсний чуулган Эрүүл мэнд спортын яаманд болох гэж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Холливудын алдарт жүжигчин, Монголчуудад “Сүнс” киногоороо танигдсан Дэми Мур 1962 оны энэ өдөр мэндэлжээ.
- Мөн энэ өдөр төрсөн алдартан бол Америкийн нэрт жүжигчин, продьюсер Леонардо Ди Каприо юм. “Титаник”, “Ромео + Жульетта” кинонуудаараа дэлхий дахинд нэрээ түгээж байсан тэрээр энэ жил 41 нас хүрч байгаа аж.
- Өнөөдөр бол БНХАУ-ын ганц бие хүмүүсийн баяр буюу single’s day. Энэ өдөр хүнтэй гэрлээгүй, ганц бие залуус хамтран үдэшлэг зохиож уулзалддаг бөгөөд дэлхийн хамгийн том интернет худалдаа явагддаг аж.
- Түүнчлэн өнөөдөр Солонгосчууд нэгэн баярыг тэмдэглэдэг гэнэ. Энэ нь Валентины баяртай төстэй ба “Pepero day” хэмээн нэрлэдэг байна. Энэ өдрөөр шагшуурга бие биедээ бэлэглэдэг болоод 32 жилийг үдэж байгаа ажээ.
- 2014 онд Өмнөд Пакистан улсад автобус осолдож, 58 хүн нас барж байжээ.
- 2012 онд Хойд Мьянмарт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 26 орчим хүн амиа алдаж байсан байна.
- 2001 онд Афганистанд болсон мөргөлдөөний үеэр сэтгүүлч Pierre Billaud, Johanne Sutton, Volker Handloik нар амиа алджээ.