Монгол Улсын гурван сая дахь иргэний үе чацуутан Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн А.Солонгын хүү Тэмүгэд тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нэг өрөө байрны гэрчилгээ, түлхүүр гардууллаа. Хэрлэн сумын VII багт “Цог октаэдр” компанийн барьсан 43 дугаар байрны 53 тоотод нэг өрөө байр олгожээ. Гурван сая дахь иргэний чацуутан, Халхгол сумын иргэн П.Хандмаагийн Сумъяабазар хүүд өөрсдийнх нь саналаар байшин барьж өгөхөөр болсон байна. Ийнхүү Х.Монголжин охинтой тун ойрхон хугацаанд мэндэлсэн багачууд байртай болсоор байна.