Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбоо “Авьяаслаг Хэнтийчүүд 2014” урлагийн анхдугаар наадмыг өмнө оны арваннэгдүгээр сард амжилттай кохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил тус наадам арваннэгдүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд хоёр шаттайгаар дахин зохион байгуулах болжээНаадмыг жил бүр уламжлал болгон хийдэг бөгөөд энэ жил илүү олон хүн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчид хэлж байв. Мөн энэ жил наадмын төрлүүд Сумын мэндчилгээ, эстрад, нийтийн дуу, гоцлол бүжиг, хамтлаг дуу, бүжиг, содон авьяас, “Хэнтийн мисс” зэрэг найман төрлөөр зохион байгуулахаар болжээ. Наадмын бүртгэл энэ сарын 9-18-нд болох аж.