"Лапша" брэндийн санаачилсан "Аавуудын хоолны өдөр" өнөөдөр тохиож буй. Ойролцоох дэлгүүрийн хаалга татахад л оройн хоолныхоо орцыг цуглуулж яваа аавууд тааралдана. Цахим ертөнцөд тэд хоолны жороо солилцож, туршлага судалж, зарим нь хийсэн бүтээлээ тайлагнаж харагдана лээ.
Бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг үндэсний хэмжээний аян болтол өргөжүүлж, хааяахан хормогч зүүн галын өрөөнд гарынхаа хоолыг урладаг аав нарын өдрийг зарлаж, гэр бүлийн халуун дулаан өдрийн тоог нэгээр нэмсэн "Агь" компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Ингээд цахим ертөнцөд гэргий, гэр бүлийн гишүүдээ гарын хоолоороо дайлсан олны танил эрхмүүдийн оройн хоолыг сонирхуульъя.
Нийтлэлч Гамп:
Тэрбээр фэйсбүүк дэхь "Taste it" группийн админаар ажиллах болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Бичсэн нийтлэлүүд шигээ донжтой гарын хоолоор гэр бүлийнхнээ дайлчихдаг тэрбээр энэ удаад гоймон зайдастай хоолыг Аавуудын хоолны өдрөөр сонгожээ.

“Боловсрол суваг” телевизийн “Score” студийн сэтгүүлч Г.Идэр-Ууган:
Тэрбээр фэйсбүүк хуудсандаа "Өнөөдөр чинь нөгөө ААВУУДЫН ХООЛНЫ ӨДӨР шүү дээ. Ийм материалуудыг холиод хуснаа. #ЛапшаБрэнд #АавуудынХоолныӨдөр #АsianStyleChicken #Салат #IceCream гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Харин дуучин Эрка өнөр өтгөн гэр бүлдээ 10 хүний порцоор оройн хоол хийж буй. Фэйсбүүк хуудсандаа харин оройн хоолныхоо орц, хийх аргыг тайлбар болгон бичсэн нь бусдаас содон болжээ.
Аавуудын хоолны өдөрт зориулаад ийм хоол хийж байна. Манай гэр бүлийн нэрийн хоол шарах шүүгээнд ороход бэлэн боллоо...
Орц:
Тахианы гуя, мөч, төмс, лууван, улаан, ногоон чинжүү, өргөст хэмх, улаан лооль
Амтлагч: Сонгино, сармис, хар перц, дашида, карри, петрушка, чили, ургамлын тос, давс
Хачир: Жигнэсэн будаа

Монгол улсын мэргэн Б.Ёндон найз Очирын Гантулгын дуудлагаар Аавуудын хоолны өдрийн аянд нэгдэж буй юм билээ. Ажил ихтэй байсан ч хүүтэйгээ хамжин гоймонтой хуурга хийжээ.

C1 телевизийн спортын сэтгүүлч Амараа
"За үзэж тарна аа. Ногоо, хүрэн манжингийн салат, дарс нэмэгдэнэ ээ, мэдээж" гэсэн тайлбартайгаар Аавуудын хоолны өдөрт нэгдсэнээ зарлажээ.
