Өүлэн эх төрлөө. Их эзэн богд Чингис хаан мэндэллээ. Өнөөдөр бол Монголчууд бидний хувьд түүхэн өдөр буюу бахархлын өдөр. Тэгвэл энэ түүхэн өдөр дэлхийн түүхэнд ямар сонирхолтой үйл явдлууд болж өнгөрснийг, Монголчууд баяраа хэрхэн тэмдэглэх гэж буйг сонирхохыг хүсвэл анхаарлаа түр наашаа хандуулаарай. Бид танд өнөөдрийн бүх цогц мэдээллийг хүргэх гэж байна.
- Григорийн тооллын жилийн 316 дахь өдөр. Он дуусаж, шинэ он ирэхэд 49-хөн хоног үлдлээ.
- Өнөөдөр цаг агаар өдөртөө +4 градус буюу өчигдрийнхтэй адилхан байх бол шөнөдөө -8 хэмийн хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын хонгорцог одтой, хар луу өдөр. Энэ өдөр үсээ засуулах буюу авахуулбал тохиромжгүй ба нас ахар болох аж. Өнөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй болохыг зөвлөж байна.
- Ам.долларын ханш 1993 төгрөгтэй тэнцэж байна. Харин юань 313.50 төгрөг, рубль 31.20 төгрөг, вон 1.73 төгрөг тус тус байна.
- Өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй учир иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой оролцоорой.
- Өнөөдөр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр 10:40 цагаас Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол Чингис хааны нэрэмжит талбайд болно.
- Мөн Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болох аж.
- Дэлхийн сонгодог жүжиг болох "Ромео Жульетта" эмгэнэлт драмын жүжиг 18:00 цагт УДЭТ-т нээлтээ хийнэ.
- 18:00 цагт Уран бүтээлч О.Үржинхандын анхны бие даасан үзэсгэлэн Туушин зочид буудлын 976 арт галерейд гарна.
- Өнөөдөр болох бас нэгэн сонирхолтой үйл явдал бол Гэрэл зураг сонирхогчдын facebook групп-ээс зохион байгуулж буй “Одны зурганд гарцгаая” аялал юм. 19:00 цагт зохион байгуулагдах гэнэ.
- Дууны хорвоод одоо ч дуурсагдсаар буя хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “Чинжигийн сонгодог аялгуу” уран бүтээлийн цогц арга хэмжээ ДБЭТ-т 19:00 цагт болно.
- 14:00 цагт 128 бөх зодоглоно. Монгол бөхөд хайртай хэн бүхэн Монгол бөхийн өргөөг зориорой.
- Өнөөдөр дэлхийн түүхийн хуудаснаа: 1984 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох 2NE1 хамтлагийн гишүүн Дара буюу Сандара Парк мэндэлжээ.
- Өнөөдөр Хатгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 1918 онд Австри улс Бүгд найрамдах засаглалтай болж байжээ.
- 1940 онд Алдарт Walt disney Микки маузын дараагийн анги буюу “Fantasia”-г дэлгэцэнд гаргажээ.
- 1956 онд Хойд Африкийн Морокко, Судан, Тунис улсууд НҮБ-д албан ёсоор нэгджээ.
- 1976 оны эл өдөр домогт Queen хамтлагийн сингл цомог болох “Somebody to love” Англид нээлтээ хийж байжээ.
- Мөн Мадонна “Like a virgin” цомгоо энэ өдөр дэлхий дахинаа танилцуулжээ.
- 1996 онд Саудын Арабын Боенг 747 дугаар нислэг, мөн Казакын Ilyushin Il-76 нислэг Энэтхэгийн Шинэ Делид осолдож, 349 хүний амийг авч одсон нь хүн төрөлхтөний түүхэнд нэгэн хар сүүдэр болон үлджээ.
Г.Жаргалмаа