"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн мэдрэлийн эмч нар маргааш үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийн, иргэддээ үйлчлэх гэж байна. 2002 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аравдугаар сарын 29-ний өдрийг Дэлхийн цус харвалттай тэмцэх өдөр болгон зарласан бөгөөд манай улс энэ өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж буй юм.
Дэлхийд зургаан хүний нэг нь цус харвадаг бөгөөд жил бүр 15 сая хүний тархинд цус харвадаг гэсэн тоо баримт бий. Тиймээс тус эмнэлэг Дэлхийн цус харвалттай тэмцэх өдрийг тохиолдуулан долоо хоног бүрийн баасан гаригт үзлэг, оношилгоо болон зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж буй аж.
Та "Сонгдо" эмнэлгийн мэдрэлийн эмч нарт үзүүлэхэд урьдчилан цаг авах шаардлагагүй гэнэ. Үнэ төлбөргүй үзлэг хийх аян энэ сарыг дуустал үргэлжлэх юм.