"Гацуурхан, гацуурхан, гацуурхаан. Ганган ногоон ганцуурхаан"... Шинэ жилийг ганган гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл жил бүр бидэнд шинэ жил ойртон ирж буйг хамгийн түрүүнд сануулдаг УИД, Номин холдинг компани энэ удаад тэргүүлж чадаагүй. Улаанбаатар их дэлгүүр арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт гацуураа зассан. Харин үүний дараа Их дэлгүүр энэ сарын 10-нд гацуур модоо зассан билээ. Харин өнөөдөр тус гацуурынхаа гэрлэн чимэглэлийг асааж нийслэлд бас нэгэн өнгө нэмлээ.

Дашрамд сонирхуулахад, сүлд мод засах уламжлал нь анхлан XV зуунд Герман улсад зул сарын баярт зориулан сүлд мод зассанаар эхэлсэн байна. Анхлан сүлд модыг алим, самар зэргээр чимдэг байсан бол XVIII зуунаас чимэглэсэн сүлд модоо лаагаар гэрэлтүүлдэг болжээ. Өнөө үед дэлхийн улс орнууд шинэ жил болон зул сарын баярт зориулан амьд бус хиймэл, нийлэг материалаар хийсэн сүлд модыг тоглоом, гэрэл зэргээр чимэглэдэг болсон.


