Өнөөдөр бол баасан гариг. Тиймээс ямар үйл явдлууд таныг хүлээж байгааг мэдэхэд бэлэн үү?
Арваннэгдүгээр сарын 13
- Григорийн тооллын жилийн 317 дахь өдөр. Шинэ он гарахад ердөө 48-хан хоног үлдлээ.
- Өнөөдөр цаг агаар +2 градус болж өчигдрийнхөөс хүйтэн байх тул та бүхэн дулаан хувцаслаарай. Харин шөндөө -6 хэмийн сэрүүн байх нь.
- Билгийн тооллын онгоц одтой харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ. Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй болов уу. Ялангуяа ургаа мод таслах, газрын ам нээхэд муу гэнэ шүү.
- Ам.долларын ханш өчигдрийнхтэй адил буюу 1993 төгрөгтэй тэнцэж байгаа бол юань 313.50 төгрөг, рубль 31.20 төгрөг, вон 1.73 төгрөг болжээ.
- 21-ээс дээш насныхан наашаа анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр 21:00-03:30 цагт CENTRAL TOWER-н 17 давхар тэр чигээрээ “JAMES BOND -н SPECTRE 007 PARTY”-нд зориулагдан засагдах гэнэ. Харин энэхүү партид 21-ээс дээш насныхан оролцох боломжтой юм байна шүү.
- Манлайлагч гэхээр зөвхөн эрчүүд санаанд буудаг юм биш биз. Тэгвэл энэ бодлоосоо түргэн салахыг хүсье. Энэ нийгэмд бусдыгаа манлайлан, түүчээнд явж буй олон бүсгүйчүүд бий. Тиймээс ч 15.00-17:00 цагт Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-аас "Эмэгтэйчүүдийн манлайлал: Үе хоорондын хэлэлцүүлэг"-ийг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэнэ.
- Монголын рок, поп хөгжмийн урсгалд нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож чадсан THE LEMONS хамтлаг таван жилийн дараа өөрсдийн бие даасан 3-дахь тоглолтоо хийх гэнэ. Тоглолт 19:30 цагт CROCUS Event Hall-д болох юм байна.
- 13:00 цагт Hi-Fi Records-д дуучин Мөөжигийн "Хүсэл Биелнэ" цомгийн баяр болно. Эхний хvрэлцэн ирсэн 50 хүнд цомгоо бэлэглэхээр төлөвлөөд байгаа тул та бүхэн яараарай.
- МҮХАҮТ-д “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардуулах ёслолын ажиллагаа 13:00 цагт болно.
- Монголын урлаг соёлын үе үеийн алдартнуудыг төрөн гаргадаг СУИС-ийн 25 жилийн ойн “Монгол эрдэнэ” хүндэтгэлийн тоглолт СТӨ-нд 14:00 цагаас болох юм байна.
- 12:00-18:00 цагаас Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж "Цагийн ажил 5" хөдөлмөрийн яармагаа Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд зохион байгуулах гэж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхийн хуудаснаа: Сүмогийн 46 дахь ёкозүна 1929 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- Өнөөдөр Дэлхийн нинжин сэтгэлтнүүдийн өдөр гэнэ шүү. 1998 оноос хойш жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.
- 2012 онд нар бүтэн хиртэж байсан бөгөөд Австрали болон Номхон далайн зүүн өмнөд хэсэгт илүүтэйгээр мэдэгдэж байсан гэнэ.
- Warner Bros компанийн гайхамшигт бүтээл болох “The wizard of Oz” буюу “Озын шидтэн” кино анхны хувилбараасаа хойш 59 жилийн дараа буюу 1998 онд дахин шинэчлэгдэн гарч байжээ.
- 1994 онд Швев улс Европын холбоонд нэгдэхээр олон нийтийн санал асуулга явуулж байсан байна.
- "Sex and the City" киногоороо олонд алдаршсан жүжигчин Chris Noth 1957 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1992 онд Британийн алдарт дуучин Элтон Жон анх удаагаа Мексик хотод 90.000 хүнд тоглолтоо тавьж байжээ.
- Хүүхдүүдийн шимтэн үздэг “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны театрын жүжигчилсэн хувилбар 1997 онд нээлтээ хийжээ.
- Мөн 1997 онд дуучин Celine Dion анхны япон цомгоо худалдаанд гаргажээ.