"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций суман дахь Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтыг эхлүүлсэн аж.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлстийн дарга С.Залуухүүгийн хэлснээр “Иргэн Э өөрийгөө галдан шатаах гэж оролдсон хэрэг анх удаа гарлаа. Энэ дуудлага манай нийслэлийн гал унтраах 10 дугаар ангид өнөөдөр 12 цаг 15 минутанд ирж, 12 цаг 19 минутад галыг унтрааж чадлаа. Хэрэв Үндэсний мэдээллийн төвд галын хор байгаагүй бол их аюул болох байлаа. Иргэн Э өөрийгөө галдан шатааж, буруу үлгэр дууриалал үзүүлсэн учир хуулийн хариуцлага хүлээх болно” гэсэн юм.
Харин С.Эрдэнийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд амьсгалын замын түлэгдэлт бүхий 30-40 хувийн талбай хамарсан түлэгдэлттэй байгаа гэнэ.