Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани нэмэлт хувьцаа арилжин найман сая австрали доллар босгох талаар proactiveinvestors.com цахим хуудсанд уламжлав. Тус компани нэгж хувьцаагаа 0.125 ам.доллараар үнэлсэн бөгөөд 64 сая ширхэг хувьцааг авах хүсэлтэй гэдгээ хөрөнгө оруулагчид нь илэрхийлсэн байна. “Xanadu Mines” бас бусад хөрөнгө оруулагчдад хоёр сая долларын хувьцаа арилжихаар төлөвлөжээ. Дээрх нэмэлт хөрөнгийг “Хармагтай” төслийн хайгуулын ажлыг өргөжүүлэхэд зарцуулах гэнэ. Тус төслийн “Цагаан судал” хэсэгт хийсэн өрөмдлөг компанийнхны итгэлийг улам нэмэгдүүлсэн аж.