Монгол Улс дахь Австралийн Ерөнхий консул Брэндан Койн хоёр улс маш сайн харилцаатайг тэмдэглэв. Тэрбээр “Одоогоор Монгол Улсад Австралийн Ерөнхий консулын газар байгаа. Ирэх онд Монголд Австрали улсын Элчин сайдын яамыг нээнэ. 2015-2016 онд Австралийн Засгийн газар Монгол Улсад нийт таван сая ам.долларын хөрөнгө оруулна. Үүний дийлэнхийг Австралид монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөрт зарцуулна” хэмээн ярилаа. 1990 оноос хойш 400 гаруй монгол иргэн Австралид тэтгэлгээр суралцжээ.