Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт найм гаруй хувиар буурсан талаар marketwatch.com цахим хуудсанд мэдээлэв. Энэ нь гуравдугаар сараас хойш дээрх хугацаанд хамгийн ихээр хямдарсан гэсэн үг аж. АНУ-д өрөмдлөгийн цооногийн тоо нэмэгдсэн, Олон улсын эрчим хүчний агентлаг ирэх онд эрэлт багасах төлөвтэйг мэдээлсэн нь үүнд нөлөөлжээ. Мөн улс орнуудын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрэхэд дөхөөд байгаа аж.
Өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн металлын биржид ирэх сард худалдан авах WTI маркийн нефтийн үнэ 2.4 хувиар хямдран баррель нь 40.74 ам.доллартай тэнцсэн байна. Бас Лондоны металлын биржид дээрх хугацаанд нийлүүлэх “Brent” төрлийн нефтийн ханш нэг хувиар буурснаар баррель нь 43.6 “ногоон”-той дүйв. “ClipperData”-гийн таваарын шинжээч Мэтт Смитт “Зах зээл дэх нийлүүлэлт төдийгүй нөөц өссөн нь газрын тосны үнэд голлон нөлөөлж байгаа” хэмээн ярьжээ.