Шинэ долоо хоног эхэллээ. Энэ өдрийг сайн сайхан мэдээллээр эхлүүлэх үү? Монголчууд сонгодог урлагийн энэ цагийн өнгө төрхөө Азид таниулахаар БНСУ-д “Монголын гала” тоглолт, Г.Доницеттигийн "Лучиа ди Ламмермур" дуурийг тоглохоор хөлгийн жолоо залах гэж байна.
Арваннэгдүгээр сарын 16
- Григорийн тооллын жилийн 320 дахь өдөр. Шинэ он гарахад ердөө 45-хан хоног үлдлээ.
- Өнөөдөр цаг агаар цочир хүйтрэх учир дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -10 градусын хүйтэн байх бол шөнөдөө -15 хэмийн хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох гэнэ. Замын халтиргаа, гулгаа их байгаа тул гутлаа бодолцож сонгоорой.
- Билгийн тооллын 5, суулга одтой, улаан бич өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал эд, мал арвижна гэнэ. Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн гэнэ шүү.
- Ам.долларын ханш өчигдрийнхтэй адил буюу 1993 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох юань 313.20 төгрөг, рубль 30.30 төгрөг, вон 1.72 төгрөгтэй тэнцэж байна.
- ҮДБЭЧ-ын Ерөнхий удирдаач Н.Буянбаатарын тоглолтын хэвлэлийн бага хурал ҮДБЭЧ-д 14.00 цагт болох юм байна шүү. Үндэсний урлагийн салбар болон ирээдүй хойч үеэ бэлдэх их үйлсэд 30 жилийн хөдөлмөрөө зориулсан энэ эрхэм тайлан тоглолт хийх гэж буй нь энэ.
- Монголчууд Солонгос улсад аялан тоглолт хийж, монголынхоо урлаг соёлын таниулах гэнэ. ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусан хотод "Монголын гала" тоглолт хийнэ. Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу тус театрын 70 уран бүтээлч энэ аялан тоглолтод оролцоно. Гурван хотод нийт 10 гаруй удаагийн тоглолт хийж байгаа анхны тохиолдол энэ гэнэ. Энэ талаар хэвлэлийн бага хурал даваа гаригт ДБЭТ-т 11.40 цагт эхэлнэ.
- "Иргэдийн шударга шүүх" ТББ, Хөх Монгол Бүлгэм, "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн ажилчид хамтран 11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- Өнөөдөр дуучин Д.Болдын төрсөн өдөр. Тэрээр 1978 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1984 онд Батжаргалын Мөнх-Оргил (Тамаваши Ичиро) Монголын сүмоч мэндэлжээ.
- 1945 оны энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь байгуулагдаж байжээ.
- 2013 оны эл өдөр Америкийн нэрт математикч, физикч, Oscar Lanford таалал төгсчээ.
- Мөн 1840 онд Шинэ Зеланд Английн колони болж байсан гашуун түүхтэй аж.