Сүүлийн үед янз бүрийн өвчин үүсгэгч нян, вирусүүд эмэнд тэсвэртэй болж буй тул ДЭМБ 2011 онд үүний эсрэг зургаан үндсэн чиглэл батлан, гишүүн орнууддаа анхаарлаа хандуулахыг уриалсан. Энэ дагуу 2014 оны Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулганаасаа жил бүрийн арваннэгдүгээр сарын 16-22-ныг Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
ЭМСЯ, ДЭМБ-тай хамтран, “Эмнэлгүүдэд хадгалж буй эмэнд нян вирусүүд дасахаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, арга хэмжээг энэ долоо хоногт зохион байгуулах аж. Мөн аймаг, орон нутгийн эмч, жор баригч нарыг теле сургалтад хамруулж, антибиотикын хэрэглээний өнөөгийн байдал, эмчилгээнд хэрэглэхэд юуг анхаарах, цаашид хэрхэн зохистой хэрэглэхийг зааж төлөвшүүлэх гэнэ.